| | USD/MNT 0₮

УОК:Иргэд QR код уншуулж албан байгууллага, дэлгүүр рүү нэвтэрнэ

Улсын онцгой комисс өнөөдөр хуралдсан.

Засгийн газар, Улсын онцгой комиссоос зөвшөөрөл өгөөд ажиллаж байгаа 18 салбар, цааашлаад үйл ажиллагааг нь шат дараатай нээх байгууллагууд QRкод үүсгэж албан байгууллагын үүдэндээ наах талаар мэдээлэл хийлээ.

Тодруулбал, албан байгууллагууд QR.119.mn сайтад хандаж кодоо үүсгэх юм байна. Иргэд апплэйкшнээ татаж аваад тухайн байгууллага руу нэвтрэх үедээ байгууллагын үүдэн дэх кодыг уншуулах ёстой аж. Ингэснээр тухайн газарт халдвар илэрсэн бол хамгийн түрүүнд иргэдэд мэдээлэл ирэх юм байна. Олон улсын туршлага дээр үндэслэн монголчуудын өдөр тутамдаа хэрэглэдэг И баримтын апп дээр хөгжүүлэлт хийсэн гэлээ. 

Вэб сайтыг хэрхэн ашиглах талаар Харилцаа холбоо мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ “QR систем нь тухайн хүний мэдээллийг алдахгүй байх ач холбогдолтой. Иймээс бид QR системийг сонгож хийсэн. QR системийг хамгийн олон буюу 1,7 сая хэрэглэгчтэй Ибаримтын апплейкшн дээр нэмэлт хөгжүүлэлт хийж байгаа.

Маш энгийнээр ААН-үүд, байгууллагууд QR системээ үүсгэх боломжтой. www.qr.119.mn цахим хуудас руу ороод байгууллагын нэр байршил, утасны дугаар гэх мэт мэдээллүүдээ  оруулаад өөрийн байгууллагын QR-ийг үүсгэж болно. QR кодоо байгууллагынхаа үүдэн хэсэгт байрлуулна. Ингээд иргэд тухайн байгууллагаар үйлчлүүлэхдээ QR кодоо уншуулна. Тухайн байгууллага, тухайн байршилд коронавирус илэрлээ гэхэд танд маш хурдан хугацаанд мэдээлэл очно” гэлээ.

УОК:Иргэд QR код уншуулж албан байгууллага, дэлгүүр рүү нэвтэрнэ
Нийгэм

Сэтгэгдэл (15)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.