| | USD/MNT 0₮

Шүүхийн 106 ажилтны PCR шинжилгээний хариу сөрөг гарчээ

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас Корона вирусын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд ажиллах орчноо ариутгаж, ажилтан албан хаагчид болон үйлчлүүлж буй иргэдэд хяналт тавин ажиллаж байна.

Тухайлбал, коронавирусээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд шүүхээр үйлчлүүлж буй иргэдийг амны хаалт зүүхийг анхааруулж,маскгүй иргэдийг маскаар ханган, биеийнх нь халууныг тогтмол үзэж, нэвтрүүлж, халдвар хамгаалалтын шаардлага ханган ажиллаж байна. 

Түүнчлэн  2020 оны 12 дугаар сарын 03-ны өдөр мэргэжлийн байгууллагатай хамтран нийт шүүгч, ажилтнуудын биеийн халууныг хэмжиж  PCR-ын түргэвчилсэн шинжилгээнд хамруулсан бөгөөд, шинжилгээнд хамрагдсан нийт шүүгч, ажилтнуудын мэдээлэл “СӨРӨГ” хариу гарсан болно. 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас Корона вирусын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд ажиллах орчноо ариутгаж, ажилтан албан хаагчид болон үйлчлүүлж буй иргэдэд хяналт тавин ажиллаж байна.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.