| | USD/MNT 0₮

Энхсаран сувиллын ойр орчимд амьдардаг 400 гаруй иргэнээс шинжилгээ авчээ

Хан-Уул дүүргийн 12 дугаар хороонд сэжигтэй тохиолдол илэрсэн гэх мэдээлэлд ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээлэл өглөө.

Тэрбээр "Хан-Уул дүүргийн нутаг дэвсгарт байрлах Энхсаран сувиллын байранд өнгөрсөн шөнө ажиллагаа явуулсан. Үүнийг ард иргэддээ хэлэх ёстой. Энхсаран сувилалд ажилладаг, тухайн орчимд амьдардаг, тэнд барилгын ажил хийдэг хүмүүсийг бид тандалтад авсан байсан. Тэндээс батлагдсан тохиолдол гарсан учраас тухайн нутаг дэвсгэрт УОК-ын шуурхай штаб, ХӨСҮТ-ийн баг хамтран ажиллагаа явуулж 120 өрхийн 400 гаруй хүнээс шинжилгээ авлаа.

Биокомбинатад ажилладаг, тэнд амьдардаг иргэд тусгаарлалтад орсон байгаа бөгөөд энэ нь халдвар судлалын онцгой арга хэмжээ. Энэ арга хэмжээг иргэд дэмжиж, хариуцлагатай хүлээж авна хэмээн найдаж байна" гэлээ. 

Энхсаран сувиллын ойр орчимд амьдардаг 400 гаруй иргэнээс шинжилгээ авчээ
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.