| | USD/MNT 0₮

Сэрэмжлүүлэг:Хөдөлгөөн сийрэг үед хурт хэтрүүлж яваад осол гаргажээ

Халтиргаатай замд хурдаа тохируулж яваагүйн улмаас зам тээврийн гурван ноцтой осол өчигдөр гарчээ.

Тодруулбал, Энхтайваны гүүр, ХУД-ийн уулын замд шөнийн 02:30 цагаас өглөөний  08:10 цагийн хооронд болжээ. Осол гаргасан гурван жолооч согтууруулах ундаа хэрэглээгүй байсан бөгөөд уулын замаар зорчиж явсан автомашины жолооч 42 настай Б замын хашлага мөргөсний улмаас хүнд гэмтсэн байна.

Иймд  тээврийн хэрэгслийнхээ дугуйг өвлийнхөөр сольж, хурдыг зөвшөөрөгдсөн хэмжээнээс 20-30 хувиар багасган замын хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.

Халтиргаатай замд хурдаа тохируулж яваагүйн улмаас зам тээврийн гурван ноцтой осол өчигдөр гарчээ.
Нийгэм

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.