| | USD/MNT 0₮

УИХ-ын гишүүдэд зориулсан хамгаалалтын шилэн хаалт нэг тус бүр нь 180 мянган төгрөгийн үнэтэй юу

Өчигдөржин сошиал сүлжээнд "нүдүүлсэн" тунгалаг хаалтыг өнөөдөр авчихсан Төрийн ордны кордиорт хураагаад тавьчихсан байна. УИХ-ын ийм тунгалаг шилэн хорго ширээн дээрээ байрлуулж, халдвараас хамгаалж байгаа зураг өчигдөр цахим орчинд тавигдсаныг олон нийт шүүмжилсэн. Тодруулбал, "УИХ-ын гишүүд нь аминдаа хайртай амандаа хаалттай хэрнээ ийм шилэн хоргоор өөрсдийгөө тусгаарлаж, халдвараас хамгаалж байна. Гэтэл ард иргэд нь автобусанд чихэлдэж явна. Энэ шударга уу", "Эд нар энэ хоргоны араас гараад хоорондоо хавьтагч болдоггүй юмуу" гэх мэтээр өдөржин шүүмжлүүлсэн.

Харин өнөө өглөөнийн УИХ-ын нэгдсэн чуулганыг харахад энэ хаалтаа авчихсан байв. Нэг өдөр шүүмжлүүлж, нүдүүлээд ийнхүү гишүүдийн ширээн дээрээс авагдаж байна. 

УИХ-ын ихэнх гишүүд цахимаар хуралд оролцохгүй, танхимд хуралдаж байгаа юм. Зарим эх сурвалжийн хэлж буйгаар тус тунгалаг хаалтын нэг бүрийн үнэ нь 180 мянган төгрөг гэнэ. Нийтдээ 15 сая төгрөгөөр ийм халдвар хамгааллын хаалт авч тавьчихаад нэг өдөр олон нийтэд шүүмжлүүлээд буцаагаад авав. Энэ мэтчилэн энэ хөл хориотой байгаа цаг үед үргүй зардал гаргаж байна хэмээн олон нийт бас шүүмжилж эхэллээ. 

УИХ-ын гишүүдэд зориулсан хамгаалалтын хаалт нэг тус бүр нь 180 мянган төгрөгийн үнэтэй юу
Улс төр

Сэтгэгдэл (34)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.