| | USD/MNT 0₮

ЭМЯ: Шүүхийн ерөнхий зөвлөлийн үйлчлэгчээс халдвар илэрсэн нь ҮНЭН

Өчигдөр буюу 2020 оны арванхоёрдугаар сарын 02-ны өдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажилтнаас коронавирус илэрсэн гэх мэдээлэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан. Тэгвэл коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх ЭМЯ-ны ээлжит мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Шүүхийн ерөнхий зөвлөлийн байрны хоёрдугаар давхрыг цэвэрлэдэг үйлчлэгчээс коронавирус илэрсэн нь үнэн. Иймд эхний ээлжинд дам болон ойрын хавьтлуудыг олж тогтоосон байгаа. Ойрын хавьтлуудыг тусгаарлан, дам хавьтлуудыг гэрийн тусгаарлалтад шилжүүлсэн. Эхний 37 хүнээс коронавирус илрээгүй. Цахим орчинд цацагдаад байгаа зарим мэдээлэлд тайлбар хийе. Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд ажиллаж байсан энгийн ажилтнуудыг тусгаарлаад, дарга нар нь тусгаарлагдахгүй зугтаасан гэх мэдээлэл худал юм. Ойрын хавьтал гэдэг нь тухайн халдвартай хүнтэй амны хаалтгүй, 1,5 метр дотогш харьцсан хүнийг хэлж байгаа юм. Үүний дагуу ойрын хавьтлуудыг бүгдийг нь тусгаарласан" гэв.

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.