| | USD/MNT 0₮

А.Амбасэлмаа:Сэлэнгэд нэг гэр бүлийн таван хүнээс халдвар илэрлээ

Эрүүл мэндийн яамнаас шинэ төрлийн коронавируст халдварын талаар ээлжит мэдээллийг хийлээ.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "2020 оны арванхоёрдугаар сарын 2-ний өдөр  ХӨСҮТ-ийн вирус судлалын 2 лаборатори, ЗӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори, ЗӨСҮТ-ийн вирус судлалын автолаборатори, Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон аймгийн салбар лабораториудад нийт 16599 шинжилгээ хийгдсэн. 500 гаруй хавьтлын давтан шинжилгээ хийгдсэнээс 7 тохиолдол шинээр нэмэгдлээ.

Улаанбаатар хотод 1 тохиолдол шинээр бүртгэгдсэн. Ойрын хавьтлын хүний гурав дахь давтан шинжилгээнээс илэрсэн. Улаанбаатарын батлагдсан тохиолдол ингээд нийт 91 боллоо. Дүүргүүдээр хэлбэл, Баянгол 23,  Сонгинохайрхан 13, Баянзүрх 25, Сүхбаатар 12, Хан-Уул 15, Багануур 1, Чингэлтэй 1 тохиолдол тус тус бүртгэгдсэн байна.

Сэлэнгэ аймагт 6 тохиолдол шинээр бүртгэгдсэн. Энэ нь нэг гэр бүлийн таван хүнээс илэрсэн. Нийт батлагдсан тохиолдол 189 боллоо. Дотоодын халдварын тохиолдол нийт 376 болсон. ХӨСҮТ-ээс 7 хүн эдгэрч гарсан.  Монгол Улсын хувьд нийт батлагдсан тохиолдол 819, эдгэрсэн 365  хүн байна. ХӨСҮТ  болон Цэргийн төв эмнэлэгт нийт 445 хүн эмчилгээнд байна. Хөнгөн 360 хүн, хүндэвтэр  77, хүнд 5, маш  хүнд 3 хүн  байна" гэв.

Сэлэнгэ аймагт 6 тохиолдол шинээр бүртгэгдсэн. Энэ нь нэг гэр бүлийн таван хүнээс илэрсэн. Нийт батлагдсан тохиолдол 189 боллоо.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.