| | USD/MNT 0₮
“Нүүдэлчин групп” гэж том компани бий. Дороо олон охин компанитай. Эзэн нь Монгол Улсын гавьяат эдийн засагч, банкир Б.Шүхэрт. Тэрбээр гэр бүлийнхээ хамт буюу үр хүүхдүүдийнхээ нэр дээр өчнөөн олон компани байгуулж, үйл ажиллагааг нь явуулдаг овсгоотой нэгэн.
Гэхдээ тэрбээр боломжтой толгой баячуудын нэг байж хүүхдүүдийнхээ компаниар дамжуулан Жижиг дунд үйлдвэрээс болон Үнэ тогтворжуулах хөтөлбөрөөс зээл авч, жирийн иргэдийн боломжийг хумсалсан түүхтэй.
Тухайлбал, түүний хүү Барилга хот байгуулалтын дэд сайд байсан Ш.Лхамсүрэн нь жирийн иргэдийн боломжийг булааж ЖДҮХС-аас зээл авч байжээ.
Тодруулбал, “Нүүдэлчин групп” ХХК-ийн охин компани болох “Нүүдэлчин агро фирм” гэх компанидаа 950 сая төгрөгийн зээл авсан байна.
Ш.Лхамсүрэн нь “Нүүдэлчин групп” ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн, 2016 оноос Барилга, хот байгуулалтын дэд сайдаар ажиллаж байгаад ЖДҮ-гийн асуудал болон өөр асуудлаас болж ажлаа өгч байсан юм.
Түүний хөрөнгө орлогыг дараах байдлаас харахад аавынхаа компани дээр олон хувьцаа эзэмшдэг юм байна.
Тухайлбал, “Нүүдэлчин групп” ХХК-ийн 30 ширхэг, “Мондулаан трейд” ХХК-ийн 120 400 ширхэг, “Нүүдэлчин айрон ресорс” ХХК-ийн 409.488 ширхэг, “Эрдэнэт фүүдс” ХХК-ийн 163.7012 ширхэг хувьцааг эзэмшдэг.
Тэрбээр 2010-2014 онд “Нүүдэлчин групп” ХХК-ийн ерөнхий захирал, ТУЗ-ийн дарга, 2014 онд Уул уурхайн үндэсний олборлогч ХХК-ийн ТУЗ-ийн дарга, 2015-2016 оноос хойш “Мондулаан трейд” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байна.
“Нүүдэлчин групп” ХХК-ийн охин компани болох “Нүүдэлчин агро фирм” гэх компанидаа 950 сая төгрөгийн зээл авсан байна.