| | USD/MNT 0₮
УИХ-ын өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаан эхэлсэн үргэлжилж байна. Хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Хэлэлцсэн асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авсан юм.
Түүнчлэн УИХ-ын дарга Г.Занданшатар "Олон аймагт өвөлжилт хүндэрч байна. Тэд нэг л асуудлыг тавьж байна. Өвс Сүхбаатар аймагт 6000 төгрөг байсан бол одоо малчдын гар дээр 16000 төгрөгөөр хүрч байна. Хивэг 20000 төгрөг хүрч байна шүү. Цар тахлын нөхцөл байдлыг далимдуулж үнэ хөөрөгдөж байна. Үүнтэй хатуу тэмцэж, зохицуулах хэрэгтэй. Үнэ хөөрөгдөж болохгүй" гэдгийг анхаарууллаа.
УИХ-ын зарим гишүүн "Тэжээлийн үйлдвэрүүдийн хэрэгцээ хэр байгаа" талаар асуухад,
Хүнс хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан "Газар тариалангаа дэмжихгүй бол мал аж ахуйтайгаа харшиж эхэлнэ. Хөрс, бордоо болон усны асуудлаа эхэлж шийдэх хэрэгтэй. Ингэхгүй бол газар тариалан, мал аж ахуй хоорондоо зөрчилдөж эхэлж байна. Тэжээлийн дөрвөн аж ахуй үйл ажиллагаагаа явуулж байна. Ногоон тарималгүй мал аж ахуй гэж байхгүй. Хэрэгцээгээ хангаад явна" гэх хариултыг өглөө.
Улмаар дээрх хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэхээр холбогдох Байнгын хороонд нь шилжүүллээ.
УИХ-ын дарга Г.Занданшатар "Олон аймагт өвөлжилт хүндэрч байна. Тэд нэг л асуудлыг тавьж байна. Өвс Сүхбаатар аймагт 6000 төгрөг байсан бол одоо малчдын гар дээр 16000 төгрөгөөр хүрч байна. Хивэг 20000 төгрөг хүрч байна шүү. Цар тахлын нөхцөл байдлыг далимдуулж үнэ хөөрөгдөж байна. Үүнтэй хатуу тэмцэж, зохицуулах хэрэгтэй. Үнэ хөөрөгдөж болохгүй"