| | USD/MNT 0₮

Ерөнхий сайд С.Баяр, Сангийн сайд асан С.Баярцогт нарын хэргийг нэгтгэж шүүхээр хэлэлцэнэ

Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Давааням нарт холбогдох эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүх хуралдаан Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд хоёр хоногийн өмнө болсон. Гэвч тэдний хэргийг Сангийн сайд асан С.Баярцогт нарын Эрүүгийн хэрэгтэй хавтаст хэргийг нэгтгэн хэлэлцүүлж, шийдэх шүүгчийн тогтоол гарсан тул өнөөдөр хэргийг хэлэлцэнэ. 

Тодруулбал, 2020 оны долдугаар сарын 23-нд Чингэлтэй дүүргийн Анхан шатны шүүхээс тэднийг гэм буруутайд тооцож, С.Баярт нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээр хасаж, нийт таван жил хорих ял, Ч.Даваанямд хоёр жил хорих ял тус тус оноосон билээ.

Хэргийг тодруулбал, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс өнгөрсөн  долдугаар сард С.Баярыг Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Монгол Улсын Засгийн газрын 2009 оны аравдугаар сарын 6-ны өдрийн Гарын үсэг зурах эрх олгох тухай 308 дугаартай тогтоолоор стратегийн орд болох Оюутолгой төслийн хүрээнд Айвенхоу Майнз Монголия Инк, Айвенхоу Майнз Лимитед, Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед компаниудтай хөрөнгө оруулалтын гэрээг үзэглэх эрхийг нэр бүхий Засгийн газрын гишүүдэд олгож, мөн өндөр хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах нөхцөл бүрдүүлсэн гэх үндэслэлээр таван жилийн хорих  ял оноосон.

Харин Сангийн сайд асан С.Баярцогтыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулагчтай хэлэлцээ хийх Ажлын хэсгийн орлогчоор томилогдон ажиллахдаа албан тушаалын байдлаа урвуулан, албаны чиг үүргийн дагуу олж авсан мэдээллээ хувийн ашиг сонирхлоо гүйцэтгүүлэх зорилгод ашиглан Монгол Улсад хүнд хор уршиг учруулсан гэж  үзэн арван жил хорих ял оноосон юм.

Сангийн сайд асан С.Баярцогтыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулагчтай хэлэлцээ хийх Ажлын хэсгийн орлогчоор томилогдон ажиллахдаа албан тушаалын байдлаа урвуулан, албаны чиг үүргийн дагуу олж авсан мэдээллээ хувийн ашиг сонирхлоо гүйцэтгүүлэх зорилгод ашиглан Монгол Улсад хүнд хор уршиг учруулсан гэж үзэн арван жил хорих ял оноосон юм.
Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.