| | USD/MNT 0₮

ШЕЗ-ийн ажилтнаас коронавирусийн халдвар илэрчээ

Шүүхийн ерөнхий зөвлөлийн нэгэн ажилтнаас халдвар илэрсэн тул тус газрыг хамгаалалтад авч, зарим ажилтныг тусгаарлан, шинжилгээ авч эхэлсэн байна. 

Албан эх сурвалжаас “Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд ариутгал хийгдсэн. Олонх нь гэрээсээ ажлаа хийж байгаа. Халдвар хамгааллын дэглэмээ сайн сахиж байсан” гэх тайлбар хийсэн. 

Өөр нэгэн эх сурвалжийн хэлж буйгаар тухайн ажилтан эмэгтэй юм байна. Түүний нөхөр Энхсаран сувилалд бараа бүтээгдэхүүн нийлүүлдэг байсан гэх мэдээлэл байна.

Ингээд ШЕЗ орчимд шинэ голомт бий болж байгаа бөгөөд өнөөдрийн ЭМЯ-ны мэдээллээр энэ талаар мэдээлэл өгөх байх. ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү "Хавьтлуудыг олж тогтоож шинжлэх ажлыг хийж байна" гэсэн юм. 

Шүүхийн ерөнхий зөвлөлийн нэгэн ажилтнаас халдвар илэрсэн тул тус газрыг хамгаалалтад авч, зарим ажилтныг тусгаарлан, шинжилгээ авч эхэлсэн байна.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.