| | USD/MNT 0₮

Хөл хорио тогтоосноос болж хүний жам ёсны эрхийг хязгаарлаж байна гэсэн өргөдөл гомдлууд ХЭҮК-т иржээ

Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Жендэрийн эрх тэгш байдлыг хангах талаарх хууль тогтоомжийн хэрэгжилтийн төлөв байдал, жендэрийн ялгаварлан гадуурхалттай холбоотой гомдлын хянан шийдвэрлэлтийн талаарх Хүний эрхийн Үндэсний Комиссын илтгэлийг сонсов.

Хүний Эрхийн Үндэсний Комиссоос 11 сарын 12-ны өдрөөс хойш хөл хорио, хязгаарлалттай холбоотой 50 орчим өргөдөл гомдол ирснээс гадаадад гацсан иргэдийн асуудал, ковид-19 шинжилгээг урьдчилан мэдэгдэлгүй авах, хүний жам ёсны эрхийг хязгаарлаж байгаа зэрэг асуудал зонхилсон талаар мэдээлж байв.

Байнгын хорооны гишүүд хатуу хөл хорионы үед хүний эрх хамгаалах тал дээр Хүний Эрхийн Үндэсний Комиссын гишүүдийг анхаарал хандуулж ажиллах, түүнчлэн Улсын онцгой комиссд тодорхой чиглэлээр зөвлөмж хүргүүлэн ажиллахаар боллоо

Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Жендэрийн эрх тэгш байдлыг хангах талаарх хууль тогтоомжийн хэрэгжилтийн төлөв байдал, жендэрийн ялгаварлан гадуурхалттай холбоотой гомдлын хянан шийдвэрлэлтийн талаарх Хүний эрхийн Үндэсний Комиссын илтгэлийг сонсов.
Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.