| | USD/MNT 0₮

Цахилгааны төлбөрөө төлсөн хэрэглэгчийн төлбөрийн зөрүүг 12 дугаар сард шилжүүлэн тооцно

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас цахилгааны төлбөртэй холбоотой гомдлоор доорх асуудлыг шийдвэрлэхээр болжээ.

1. Гомдлыг газар дээр нь очиж шийдвэрлэнэ.

  • Төлбөр төлсөн хэрэглэгчийн төлбөрийн зөрүү байвал 12 дугаар сард шилжүүлэн тооцох. 
  • Төлбөрийн мэдээлэл очсон ч төлөөгүй байгаа хэрэглэгчийн гомдлоор тоолуурын заалтыг дахин хянах, хэрэглэсэн хэрэглээний төлбөрийг л авах

2. УБЦТС компанийн албан хаагчид газар дээр нь очиж ажиллах, гомдлыг шийдвэрлэх.

3. Эзэнгүй байсан айлын бичигдсэн төлбөрийг хүчингүй болгох

4. Сүүлийн гурван сарын хэрэглээний дунджаар тооцох гэсэн нь өмнөх оны тухайн саруудын хэрэглээний дунджаар тооцох байсан байна. Энэхүү тайлбарыг залруулах. 

5. Санал хүсэлт, гомдол хүлээн авах утас (70047004) ачаалалтай тохиолдолд цахимаар хүлээж авах системийг яаралтай ажиллагаанд оруулах. Тухайлбал цахилгаан хэрэглэгч аппликейшнаар гомдол хүлээн авах аж.

Та бүхний бичсэн мэдээлэл, баримтыг үндэслэн Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ ТӨXK-ийн удирдлагуудад танилцуулж дээрх ажиллагааг хийхээр болсон гэж ШӨХТГ-аас мэдээлэв.

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас цахилгааны төлбөртэй холбоотой гомдлоор доорх асуудлыг шийдвэрлэхээр болжээ.
Нийгэм

Сэтгэгдэл (6)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.