| | USD/MNT 0₮

Энэ сард тусгай үүргийн нислэг үйлдэх талаар төлөвлөж байна

Засгийн газрын хуралдаан өнөөдөр болсон. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар Шадар сайд Я.Содбаатар мэдээлэл өгсөн билээ.  

Тэрбээр "Нийслэлд кластер байдлаар тархсан коронавирусний голомт тусгаарлах байрнаас үүдэлтэй гэж үзэж байгаа. Тиймээс тусгаарлах байрны үйл ажиллагааг сайжруулах үүднээс тусгай ажлын хэсэг гарган хяналт шалгалтыг хийж байгаа. Сайн шалгахгүй бол эрсдэлтэй.

Ажлын хэсэг хяналт шалгалт хийж дуусангуут энэ сард тусгай үүргийн нислэг үйлдэхээр төлөвлөж байна. Гэхдээ арванхоёрдугаар сарын 10 хүртэл тусгай үүргийн нислэг хүлээж авахгүй. Хугацааг нь тухайн үед нь мэдээлнэ. Одоо эхнээсээ тусгаарлалтын хугацаа дуусаж, байрны хүрэлцээ, хангамж сайжирч байгаа тул тусгай үүргийн нислэг авах боломж бүрдлээ" гэлээ.   

 

Энэ сард тусгай үүргийн нислэг үйлдэх талаар төлөвлөж байна
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.