| | USD/MNT 0₮

ШӨХТГ-аас Магнай трейд ХХК-д 20 сая төгрөгийн торгууль ногдуулжээ

ШӨХТГ-аас “Магнай трейд” компанийг зохиомол хомсдол үүсгэсэн гэж үзэж 20 сая төгрөгөөр торгосон байна.

Тус газраас хөл хорио тогтоосон өдөр (2020.11.11)-өөс хойш өнөөдрийг хүртэл зөрчил гаргасан аж ахуйн нэгжүүдэд нийт 137 сая төгрөгийн торгууль ногдуулжээ.

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн эл өдрүүдэд иргэдээс үнийн хөөрөгдөлтэй холбоотой гомдол, мэдээлэл тасрахгүй байгааг холбогдох албаны хүмүүс мэдээлж буй юм. ШӨХТГ-т бүртгэгдсэн нийт мэдээллийн 50-60 хувийг үнийн хөөрөгдөлтэй холбоотой асуудал эзэлж байгаа аж.

Мөн Ибаримт өгөхгүй байна гэсэн гомдол санал их ирдэг байна. 

ШӨХТГ-аас “Магнай трейд” компанийг зохиомол хомсдол үүсгэсэн гэж үзэж 20 сая төгрөгөөр торгосон байна.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.