| | USD/MNT 0₮

Н.Тавинбэх:Цахилгааны үнэ нэмэгдэх шаардлага бий, гэхдээ энэ цаг үед нэмэгдэхгүй

Засгийн газрын хуралдааны үеэр Эрчим хүчний сайд Н.Тавинбэх цахилгааны төлбөрийн талаар мэдээлэл өглөө. Энэ сард иргэд хөл хорионд байгаа бөгөөд гэрэл цахилгааны төлбөр нь өмнөх үеэсээ их гараад байна гэсэн гомдол санал их ирж байгаа юм байна.

Үүнд тэрбээр тайлбар хийхдээ "Цахилгаан дулааны үнэ нэмэгдэх шаардлага бий. Гэхдээ энэ цаг үед нэмэгдэхгүй гэдгийг хэлье. Хөл хориотой байгаа энэ үед цахилгааны төлбөр их гарч байна гэх гомдол санал ирж байгаа. Холбогдох ажилтнуудад үүрэг өгсөн. Гомдол барагдуулах шуурхай ажлын хэсэг байгуулагдсан байгаа" гэв. 

Н.Тавинбэх:Цахилгааны үнэ нэмэгдэх шаардлага бий, гэхдээ энэ цаг үед нэмэгдэхгүй
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.