| | USD/MNT 0₮

Халдвар гарсан зургаан аймаг болон Нийслэлд 3 тэрбум төгрөг зарцуулна гэв

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг Шадар сайд Я.Содбаатар танилцуулж байна. Мөн энэ онцгой цаг үед улсын төсвөөс гурван тэрбум төгрөг зарцуулахаар болжээ.

Тэгвэл энэ мөнгийг юунд зарцуулах болсон талаар Шадар сайд тайлбар өглөө. Тэрбээр "Энэ 3 тэрбум төгрөгийг халдвар гарсан зургаан аймаг болон Нийслэлд зарцуулна. 

Орон нутагт ойрын болон дам хавьтал болсон иргэдийг тусгаарлаж байгаа. Тэднээс нэг ч төгрөг авахгүй хоол унд байраар хангаж байна. Мөн зарим аймагт халдваргүйжүүлэлт болон ариутгалын бодис, хувцас хангамж байхгүй байгаа юм билээ. Тиймээс эдгээр зүйлст зарцуулахаар гурван тэрбум төгрөг гаргаж байгаа" гэлээ.

Улсын нөөц хөрөнгөөс гурван тэрбум төгрөг гаргаж, халдвар тархсан аймаг болон Нийслэлд зарцуулахаар болжээ.
Нийгэм

Сэтгэгдэл (3)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.