| | USD/MNT 0₮

119.mn сайт ажиллахгүй болсон тул шинжилгээ өгсөн иргэдийн хариуг гар утсанд мессэжээр өгөхөөр болжээ

Орон нутагт гацсан иргэдийг өчигдрөөс эхэлж хөдөө орон нутаг руу буцаах ажлыг зохион байгуулна. 8500 иргэн орон нутаг руу явахаар бүртгүүлсэн байгаа. Тэдгээр иргэд нийслэлд PCR шинжилгээ өгч явах ёстой.

Тэгэхээр бүртгэлийн 119.мн сайтад мэдээллээ бүртгүүлж, шинжилгээгээ өгсөн. Гэвч өчигдрөөс эхэлж энэхүү сайт нь ачааллаа дийлэхгүй, шинжилгээний хариуг зөрүүлтэй гаргаж байгаа учраас эхэлж өчигдрөөс эхэлж ажиллахаа байжээ. Түр хугацааны засвар хийхээр болжээ. 

Тиймээс энэ сайт ажиллахаа больсон учир Шадар сайдын дэргэдэх Ажлын хэсэг хоёр өдөр хуралдаж, үүрэн телефоны операторуудтай хамтарч ажиллахаар болсон.  Тодруулбал, ковидын шинжилгээ өгсөн иргэдийн шинжилгээний хариуг гар утсанд мессэжээр өгөхөөр болжээ.  Дөрвөн үүрэн телефоны оператортой хамтарч ажиллахаар болсон талаар ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Я.Амаржаргал мэдээллээ. 

Иргэд шинжилгээний хариугаа мессэжээр үзүүлэх, мөн иргэний үнэмлэхээ биедээ заавал авч явах ёстой юм байна шүү. 

Ковидын шинжилгээ өгсөн иргэдийн хариуг гар утсанд мессэжээр өгнө
Нийгэм

Сэтгэгдэл (5)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.