| | USD/MNT 0₮
Хүүхдийн байгууллага болон Онцгой байдлын газраас эрсдэлт бүлэгт байгаа хүүхдүүдэд тусламж дэмжлэг үзүүлэн ажиллажээ. Тодруулбал, Сэлэнгэ аймагт аав ээж нь хөл хорионд орчихсон байгаа 47 хүүхдэд хүүхдийн байгууллагаас хоол хүнсээр хангажээ.
Мөн Архангай аймгийн Батцэнгэл суманд долоон хүүхдэд сэтгэлзүйн зөвлөгөө өгч ажилласан бол Говьсүмбэр аймагт мөн хүүхдүүдэд хоол тэжээл өгч сэтгэлзүйн зөвлөгөө өгч хамгаалж байгаа талаар Шуурхай штабын дарга Б.Ууганбаяр хэллээ.
Аав ээж нь хөл хорионд орчихсон байгаа 47 хүүхдэд тусламж дэмжлэг үзүүлжээ