| | USD/MNT 0₮

ШУУРХАЙ: Улаанбаатарт 6, Сэлэнгэд 3, Орхон аймагт 2 шинэ тохиолдол бүртгэгдэв

ЭМЯ-наас коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ хийлээ. ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Коронавирусийг шинжлэх лаборториудад нийт 12,015 хүнд шинжилгээ хийснээс 259 нь ойрын хавьтлын давтан шинжилгээ юм. Үүнээс 11 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. Тухайлбал, Улаанбаатар хотод каластер голомтын ойрын хавьтлаар тусгаарлагдсан 6 хүнд халдвар илэрч, нийт тохиолдлын тоо 90 боллоо. Дүүргээр нь хувааж үзвэл:

  • БГД (1, 2, 3, 4, 6, 7, 9, 10, 18-р хороо)  - 23
  • СХД (7, 16, 19-р хороо) - 13
  • БЗД - 25
  • СБД - 12
  • ХУД - 15
  • Багануур - 1
  • ЧД - 1 тус тус бүртгэгдсэн юм.

Мөн Сэлэнгэ аймагт ойрын хавьтлаар мөн тусгаарлагдаж байсан 3, Орхон аймагт 2 иргэнд коронавирус илэрлээ. Ингээд Монгол Улсад батлагдсан тохиолдол 812 байгаагаас дотоодынх нь 369 байгаа юм. Биеийн байдлын хувьд маш хүнд 3, хүнд 5, хүндэвтэр 77, хөнгөн 360 хүн байна. Аймгуудын хувьд:

  • Архангай аймагт - 3
  • Сэлэнгэ аймагт - 183
  • Орхон аймагт -  24
  • Говьсүмбэр аймагт - 4
  • Дорноговь 21
  • Дархан-Уул  - 44
  • Улаанбаатар хотод 90
ЭМЯ-наас коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ хийлээ. ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Коронавирусийг шинжлэх лаборториудад нийт 12,015 хүнд шинжилгээ хийснээс 259 нь ойрын хавьтлын давтан шинжилгээ юм. Үүнээс 11 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. Тухайлбал, Улаанбаатар хотод каластер голомтын ойрын хавьтлаар тусгаарлагдсан 6 хүнд халдвар илэрч, нийт тохиолдлын тоо 90 боллоо.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.