| | USD/MNT 0₮

Өчигдрийн байдлаар нийт 88 автобус 2735 зорчигч зорчсон байна

Улаанбаатар хотод хөл хорионд орсон иргэдийг өчигдрөөс эхлэн аймаг руу, аймгаас Улаанбаатар руу нэгдсэн зохион байгуулалтаар автобус, хувийн машин, агаарын нислэгээр тээвэрлэх ажлыг зохион байгуулж буй. Өчигдрийн байдлаар нийт 88 автобус 2735 зорчигч зорчсон байна.

Үүнд, хот хоорондын нийтийн тээврээр Улаанбаатараас орон нутаг руу 14 чиглэлд 74 автобусаар 2531 иргэн, орон нутгаас нийслэл хот руу долоон чиглэлд 14 автобусаар 204 зорчигч иржээ. Харин Улаанбаатараас хувийн 255 тээврийн хэрэгсэл хөдөө орон нутгийг зорьсон байна.

Өчигдрийн байдлаар нийслэлд шинжилгээ авах 20 цэгт 6662 иргэн шинжилгээнд хамрагдсан. Өнөөдрөөс шинжилгээ авах цэгүүдэд харьцангуй иргэдийн дараалал багасна гэдгийг Авто тээврийн үндэсний төвөөс мэдээлжээ.

Өчигдрийн байдлаар нийт 88 автобус 2735 зорчигч зорчсон байна
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.