| | USD/MNT 0₮

PCR шинжилгээ өгсөн байтал 119.mn сайт дээр түргэвчилсэн шинжилгээний хариуг гаргаж иргэдийг чирэгдүүлж байна

Нийслэл Улаанбаатар хот болон орон нутагт гацсан иргэдийг өнөөдрөөс эхлэн хот хооронд зорчуулж эхэлж байна.  Энэ зохицуулалт 10 хоног үргэлжилнэ. Улаанбаатар хот болон аймаг, орон нутагт хязгаарлалтад байгаа 85000 иргэд зорчих хүсэлтээ ирүүлсэн байна.

Гэхдээ буцах хүсэлтэй иргэд Коронавирусийн шинжилгээ заавал хийлгэсэн байх шаардлагатай бөгөөд 119.мн сайтаар дамжуулан шинжилгээний хариугаа авах ёстой.

Гэтэл өчигдрөөс эхэлж тус сайт ачааллаа дийлэхгүй зарим иргэд хариугаа авч чадахгүй, орон нутаг руугаа буцах билетээ захисан ч шинжилгээний хариугүй учраас буцах боломжгүй, хүндрэл их байна гэдгийг иргэд хэлж байна. 

Тухайлбал иргэн Шинээ "Улсын онцгой комисс ямар ч бэлтгэл алга байна. Өнөөдөр 14 цагийн Дундговь аймаг руу явах автобусанд аль 29-нд 15-р сургуульд очиж PCR шинжилгээ өгсөн ээжийгээ суулгачихаад дөнгөж орж ирж байна.

Хамгийн гол нь PCR шинжилгээ өгсөөр байтал 119.mn сайт дээр чинь түргэвчилсэн оношилгоо гээд хариу нь гараад ирсэн байна. Тийм хүмүүсийг бүртгэхгүй гээд хар хүйтэнд өчнөөн цаг оочерлосон хүмүүс бөөн бухимдал. Нэг дор улаан цайм өгсөн хүмүүсийн нэгнийх нь PCR нөгөөх нь түргэвчилсэн оношилгоо гээд гараад ирсэн байна.

Энэ ямар учиртай вэ. Орон нутаг руу явах хүсэлтэй иргэдийг бүртгэж, цаг олгож, PCR шинжилгээ авна гэчихээд яагаад ёс журмаар нь өгсөн хүмүүсийн хариу ингэж гарсан бэ. Энэ ажлаа яагаад төлөвлөж зохион байгуулж чадахгүй байгаа вэ. Оочер дараалал ч дүүрч ийм асуудал дээр үнэхээр бэлтгэлгүй байна. Хажуугаар нь зайгаа бариад яагаад оочер дарааллаараа орчихдоггүй юм бэ хүмүүсээ. Үүнийг угаас ойлгомжтой мэдэж байж яагаад нэгхэн хаалгаар цувуулж ажлаа хүндрүүлээд байгаамбээ онцгой комисс. Бэлэн байгаа 4 автобусанд суух хүмүүс оочирлож оочирлож ороод бөөн бужигнаан арай арай. Энэ асуудалд ямар хариулт байна вэ. Хаашаа хандах вэ" гэв. 

Өчигдрөөс эхэлж 119.мн сайт ачааллаа дийлэхгүй зарим иргэд хариугаа авч чадахгүй, орон нутаг руугаа буцах билетээ захисан ч шинжилгээний хариугүй учраас буцах боломжгүй, хүндрэл их байна гэдгийг иргэд хэлж байна.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.