| | USD/MNT 0₮

Д.Нямхүү:Архаг хууч өвчтэй хүмүүст коронавирусийн халдвар хүндээр тусч байна

Архаг хууч өвчтэй хүмүүс коронавирусийн халдварт өртөх нь амархан байгаа талаар мэргэжлийн эмч нар хэлж байна. 

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "ХӨСҮТ болон Цэргийн төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүсээс зургаан хүний биеийн байдал маш хүнд байгаа. Энэ нь коронавирусийн шалтгаанаас хүндэрч байгаа зүйл биш.

Тухайн иргэд нь архаг суурь өвчин, зүрх судасны өвчтэй болон даралт ихтэй хүмүүс байна. Коронавирус цусыг их өтгөрүүлдэг гэж байгаа. Үүнтэй холбоотой суурь  өвчтэй хүмүүст хүндээр тусаж байгаа. 

Чихрийн шижин өвчтэй гурван хүн бий. Мөн цус харвасан саажилттай хүн халдвар авч эмчлэгдэж байна.  Өнгөрсөн хугацаанд бүх өвчтөнүүдийг харьцуулж үзэхэд 30 хувь нь уушгины хатгаа, уушгинд үүссэн нэвчдэсийн улмаас эмчлэгдсэн. Сүүлд гурван хүн амьсгалын аппаратад орсон. Одоогоор уушгины нэвчдэс нь шимэгдээд сайжирч байгаа" гэлээ. 

Д.Нямхүү: Архаг хууч өвчтэй хүмүүст коронавирусийн халдвар хүндээр тусч байна
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.