| | USD/MNT 0₮

БЗД-ийн эмнэлгээр үйлчлүүлсэн иргэнээс КОРОНАВИРУС илэрчээ

ЭМЯ-ны  өнөөдрийн 11.00 цагийн мэдээллийн асуултын цагаар сэтгүүлч “БЗД-ийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан хүнээс халдвар илэрсэн гэх мэдээлэл байна. Энэ талаар тодруулж мэдээлэл өгнө үү” гэж асуусан. 

Харин ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Арваннэгдүгээр сарын 26-нд БЗД-ийн нэгдсэн эмнэлгийн хүлээн авах дээр амьсгалын замын өвчний шинж тэмдэгтэй хүн очсон байсан.

Тухайн хүнд тест тавьж эерэг хариу гарсан учраас тусгаарлаад, ХӨСҮТ-д мэдэгдсэн. Ингээд төвийн шуурхай баг очиж “PCR” шинжилгээ аваад хариу эерэг гарсан тул маргааш нь ХӨСҮТ-д авчирсан. Дүүргийн эмнэлгүүд бүгд тусгаарлан ажиглах байртай бөгөөд лабораторийн шинжилгээний хариу гарах хүртэл тусгаарлаж, эмнэлгийн эмч ажилчид хамгаалалтын хувцастай үйлчилгээ үзүүлсэн.  Гэсэн ч хяналтын горимын дагуу үйлчилгээ үзүүлсэн хүмүүсийг 14 хоног ажиглан тусгаарлана. Тэдний эхний шинжилгээ сөрөг гараад байгаа” гэв.

БЗД-ийн эмнэлгээр үйлчлүүлсэн иргэнээс КОРОНАВИРУС илэрчээ
Нийгэм

Сэтгэгдэл (6)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.