| | USD/MNT 0₮

Өнгөрсөн шөнө 79 хүн эрүүлжүүлэхэд оржээ

 

 

Цагдаагийн байгууллагын 102 дугаарт өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 30-ны өдөр нийт 683 дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Үүний 289 нь зөрчлийн, 6 нь хулгайлах хэргийн талаар гомдол мэдээлэл байсан бол гэр бүлийн хүчирхийллийн 53 дуудлага бүртгэгдсэн тухай ЦЕГ-аас мэдээллээ.

Мөн 24 цагийн хугацаанд согтуунаах автомашин жолоодсон 15, хүний биед халдсан 16 хэрэг гарсан бол 79 хүнийг эрүүлжүүлэн саатуулсан байна.

Нийслэлийн Засаг даргын захирамжаар пиво, вино зарж борлуулахыг зөвшөөрсөн байгаа. Тэгэхээр энэ хөл хориотой үед согтууруулах ундааны зүйлс хэрэглэж эрүүлжүүлэхэд орох хүмүүсийн тоо нэмэгдэх шинжтэй байна. 

 

Өнгөрсөн шөнө 79 хүн эрүүлжүүлэхэд оржээ
Нийгэм

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.