| | USD/MNT 0₮

Хөх нь бугалж хавдсан эмэгтэйд цаг алдалгүй эмнэлгийн тусламж үзүүлсэн гэв

Өчигдөр Золоо гэх нэгэн эмэгтэй цахим сүлжээнд "Төрөөд 14 хонож байна. Хөх маань өвдөж хавдаад идээлсэн. Гэтэл манай байранд ковидын халдвар гарсан гээд хэнийг ч оруулж гаргахгүй байгаа юм. Эмнэлгийн тусламж авч чадахгүй гэртээ халуураад хэвтэж байна. 103 руу залгахаар ирэх боломжгүй гэдэг. 119 руу залгахааор өөр хариулт хэлдэг. Надад туслаач, эмнэлэг бараадмаар байна" гэсэн мэдээллийг тавьсан байсан юм.

Тэгвэл тэрхүү бичсэн постыг нь олон хүн шэйр хийж, эмэгтэйд эмнэлгийн тусламж үзүүлж чаджээ. Эмнэлэгийн тусламж үйлчилгээний талаар ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл өнөөдөр хэлэхдээ "Төрөөд 14 хонож байгаа эмэгтэй хөхний асуудлаас болж эмнэлгийн тусламж авч чадахгүй байгаа талаар мэдээлэл өчигдөр гарсан. Тэр хүнд цаг тухайд нь эмнэлгийн тусламж үзүүлсэн. Тэр хүний хөх нь хавдсан байсан. Биеийн байдал нь сайжирсан" гэсэн албаны хариултыг өглөө. 

Харин тэрхүү эмэгтэй "Олон хүний ач буянаар би эмнэлэг бараадаж хөхөндөө мэс ажилбар хийлгэсэн. Идээтэй үрэвсэл байсан хагалуулсан. Надад санаа тавьж тусалсан хүн бүхэнд баярлалаа" гэсэн хариуг цахим сүлжээндээ тавьжээ. 

Хөх нь бугалж хавдсан эмэгтэйд эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэн гэв
Нийгэм

Сэтгэгдэл (3)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.