| | USD/MNT 0₮

ЭМЯ: Улаанбаатарт 7, Сэлэнгэ, Архангай, Говьсүмбэр аймагт тус бүр 1 шинэ тохиолдол бүртгэгдлээ

ЭМЯ-наас коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ хийлээ. ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Коронавирусийг шинжлэх лаборториудад нийт 12,116 хүнд шинжилгээ хийснээс 400 нь ойрын хавьтлын давтан шинжилгээ юм. Үүнээс 10 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. Тухайлбал, Улаанбаатар хотод каластер голомтын ойрын хавьтлаар тусгаарлагдсан 7 хүнд халдвар илэрч, нийт тохиолдлын тоо 84 боллоо. Дүүргээр нь хувааж үзвэл:

  • БГД (1, 2, 3, 4, 6, 7, 9, 10, 18-р хороо)  - 23
  • СХД - 13
  • БЗД - 25
  • СБД - 12
  • ХУД - 9
  • Багануур - 1
  • ЧД - 1 тус тус бүртгэгдсэн юм.

Мөн Сэлэнгэ аймагт ойрын хавьтлаар мөн тусгаарлагдаж байсан 1, Говьсүмбэр аймагт 1, Архангай аймгийн Батцэнгэл сумын ойрын хавьтлын 1 иргэнд коронавирус илэрлээ. Ингээд Монгол Улсад батлагдсан тохиолдол 801 байгаагаас дотоодынх нь 358 байгаа юм. Биеийн байдлын хувьд маш хүнд 6, хүнд 4, хүндэвтэр 82, хөнгөн 342 хүн байна. Аймгуудын хувьд:

  • Архангай аймагт 3
  • Сэлэнгэ 180
  • Орхон 22
  • Говьсүмбэр 4
  • Дорноговь 21
ЭМЯ-наас коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ хийлээ. ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Коронавирусийг шинжлэх лаборториудад нийт 12,116 хүнд шинжилгээ хийснээс 400 нь ойрын хавьтлын давтан шинжилгээ юм. Үүнээс 10 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. Тухайлбал, Улаанбаатар хотод каластер голомтын ойрын хавьтлаар тусгаарлагдсан 7 хүнд халдвар илэрч, нийт тохиолдлын тоо 84 боллоо.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.