| | USD/MNT 0₮

Арваннэгдүгээр сарын 25-ны хичээлийг нөхөх боломжийг судална

Хөвсгөл аймгийн Боловсрол соёл урлагийн газраас энэ сарын 25-ны өдрийн хичээлийг 30-ны бямба гарагт хичээллүүлэх эсвэл агуулгаар нь нөхүүлэх боломжийг судалж ажиллахаар болжээ. Түүнчлэн 26, 27-ны бүх нийтийн амралтын өдрүүдэд хүйтний эрч чангарах төлөвтэй байгаа учраас дулаан орчинд ая тухтай амруулах, ханиад томуугаас сэргийлэх, эмчлэх, бага насны хүүхдийг малд явуулахгүй байх зөвлөмж өгч ажиллахыг сургуулийн захирлуудад үүрэг болгов.

Хөвсгөл аймгийн Боловсрол соёл урлагийн газраас энэ сарын 25-ны өдрийн хичээлийг 30-ны бямба гарагт хичээллүүлэх эсвэл агуулгаар нь нөхүүлэх боломжийг судалж ажиллахаар болжээ.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.