| | USD/MNT 0₮

Согтуурсан үедээ өөрийгөө буудаж амиа егүүтгэжээ

Өнгөрсөн амралтын өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийгөө буудаж, амь насаа хохироосон хэрэг гарчээ.

Тодруулбал, Нийслэлийн Хан-Уул дүүргийн гуравдугаар хорооны иргэн 41 настай эрэгтэй гэр бүлийнхнийхээ нүдэн дээр өөрийгөө буудан хороосон байна. Түүний хүүхэд аав өөрийгөө буудчихлаа гэж, цагдаагийн байгууллагад дуудлага өгчээ.

Уг дуудлага, мэдээллийн дагуу харьяа цагдаагийн хэлтсийн алба хаагчид очих үед талийгаач толгойн тус газраа буудаж, нас барсан байжээ.

Хэргийн газраас гар буу, сумны хонгио зэргийг хураан авч, шалтгаан нөхцөлийг тодруулахаар Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна.  

Өнгөрсөн амралтын өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийгөө буудаж, амь насаа хохироосон хэрэг гарчээ.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.