| | USD/MNT 0₮
Энэ сарын 16-ны өдөр “Оном" сангийн тэргүүн Д.Наранбаатар Эрүүл мэндийн яамны луйвар булхайг дэлгэж байна гэх сүржин мэдээллийг олон нийтийн сошиал сүлжээгээр хийж иргэдийн анхаарлыг өөр дээрээ татах гэж оролдсон.
Тэрбээр “Цахим эрүүл мэндийн төслийн луйвар буюу дэлхийн жишгээс зургаа дахин үнэтэйгээр хэрэглэх боломжгүй Эрүүл мэндийн мэдээлэл солилцооны систем Монгол Улс авах шаардлагатай юу” хэмээн шүгэл үлээсэн юм. Харин олон ч хүн үүнд нь дургүйлхэж, цахим хуудаснаа түүний эсрэг мэдээллүүдийг тараах болсон.
Тэгвэл УИХ-ын гишүүн М.Оюунчимэг твиттер хуудсандаа "Та Ковидтой өдөр шөнөгүй тэмцэж буй салбарлуугаа их дайрах нь онцгүй санагдаж байна. Өмнө нь бас л салбарын сайдуудаа гоочлоод яваад байсан. Сайхан санал, салбарын эрдэмтний үг тань шантааж болж хувираад байгаа юм биш биз дээ. Эргэлзэж эхэлж байна шүү. Гишүүдрүү ч бичээд л.. Баримт байна уу" хэмээн жиргэжээ.
М.Оюунчимэг: Д.Наранбаатараа сайхан санал, салбарын эрдэмтний үг тань шантааж болж хувираад байна