| | USD/MNT 0₮
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газрын Боловсролын солилцоо, хамтын ажиллагааны төлөвлөгөөний дагуу 2020 оны хичээлийн жилд нийт 55 иргэнийг магистр, докторын сургалтад суралцуулна.
НЭГ. ТАВИГДАХ ШААРДЛАГА
1. Монгол Улсын иргэн, биеийн байдал эрүүл;
2. Боловсролын түвшин ба насанд тавигдах шаардлага:
ХОЁР. БҮРТГЭЛ
БҮРТГЭЛ 2019 ОНЫ 11 ДҮГЭЭР САРЫН 23-НЫ 12.00 ЦАГААС 12 ДУГААР САРЫН 6-НЫ ӨДРИЙН 12.00 ЦАГ ХҮРТЭЛ ЦАХИМААР ЯВАГДАНА.
https://scholarship.esis.edu.mn/ холбоосоор хандан, хэрэглэгчийн эрх үүсгэн нэвтэрч, цахим өргөдлийг бөглөх, илгээх гарын авлагатай танилцан, өргөдлийг бөглөж илгээнэ. Өргөдөлд дээр дурдсан баримт бичиг тус бүрийг PDF /1 файлын хэмжээ 5Mb-аас ихгүй байх/ хэлбэрээр “баримт бичиг” хэсэгт хавсаргана.
Жич: Онлайн бүртгэлийн хугацаа дуусахаас өмнө Бүртгүүлсэн мартериалаа ИЛГЭЭХ товчин дээр дарж баталгаажуулахыг анхаарна уу.
Бүртгэлээс хоцорсон иргэдийг нэмж бүртгэх боломжгүй тул та цаг тухайд нь бүртгүүлэхийг хүсье.
Эдгээр материалыг цахим бүртгэлийн системд байршуулна.
Бүртгэлийн хураамж 15000 төгрөг төлсөн баримт;
Бүртгэлийн хураамж 15000 төгрөгийг аль нэг банк дээр өөрийн биеэр очиж Төрийн сан дахь Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны 100900015431 тоот дансанд тушаана. Хураамж төлсөн баримтад бүртгүүлэгчийн овог, нэр, регистрийн дугаар, утасны дугаар, гүйлгээний утга буюу аль улсын ямар тэтгэлэгт бүртгүүлэх тухай мэдээллийг заавал оруулах шаардлагатай.
Бүртгэлийн баталгаажуулалт Дээр дурдсан материалыг үнэн зөвөөр байршуулах шаардлагатай бөгөөд ярилцлагын үеэр бичиг баримтын эх хувийг шалгах тул хуурамчаар үйлдсэн тохиолдолд шалгалтын эрхийг хасаж цагдаагийн байгууллагад шилжүүлнэ.
ГУРАВ. БИЧГИЙН ШАЛГАЛТ:
2019 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 10.00-11.30 цагт МУБИС -ийн байранд зохион байгуулагдна.
Бичгийн шалгалтын дүн болон ярилцлагад орох иргэдийн хуваарийг БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны үүдний самбар, цахим хуудас болон Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны цахим хуудас дахь “Гадаадад суралцах” цэсэд байрлуулна.
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газрын Боловсролын солилцоо, хамтын ажиллагааны төлөвлөгөөний дагуу 2020 оны хичээлийн жилд нийт 55 иргэнийг магистр, докторын сургалтад суралцуулна.