| | USD/MNT 0₮

Завхан аймгийн Нөмрөгөөс ирсэн иргэний шинжилгээний СУЛ ЭЕРЭГ хариуг PCR-аар баталгаажуулна

Монгол Улсад коронавирусийн батлагдсан тохиолдол өнөөдрийн байдлаар 791 болоод байна. Дотоод дахь халдварын тохиолдол тоо 340 гараад байна. Баруун аймгуудад халдварын тохиолдол бүртгэгдээгүй байгаа.

Харин Завхан аймгийн Нөмрөг суманд өвлийн идэшээ хийчихээд ирсэн хүний шинжилгээний хариу сул эерэг гарсан талаар өнөөдөр ХӨСҮТ-ээс мэдээлжээ.

Тодруулбал, БГД-ийн иргэн 47 настай С нь энэ сарын 23-нд шинжилгээ өгөхөд хариу нь ЭЕРЭГ гарчээ. Тэрбээр Нөмрөг суманд очиж өвлийн идэшээ хийчихээд буцаж ирэхдээ 22-ын товчоон дээр шинжилгээ өгөхөд ийнхүү хариу нь сул эерэг гарчээ. 

Гэхдээ энэ нь коронавирус тусч, халдвар авсан гэсэн үг биш юм байна. PCR шинжилгээний хариу баталгаажуулах юм байна. 

Тодруулбал, БГД-ийн иргэн 47 настай С нь энэ сарын 23-нд шинжилгээ өгөхөд хариу нь ЭЕРЭГ гарчээ. Тэрбээр Нөмрөг суманд очиж өвлийн идэшээ хийчихээд буцаж ирэхдээ 22-ын товчоон дээр шинжилгээ өгөхөд ийнхүү хариу нь сул эерэг гарчээ.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.