| | USD/MNT 0₮

Хот хооронд зорчих хүсэлтээ гаргаж, шинжилгээ өгөх иргэдийн АНХААРАЛД

Улсын Онцгой комиссоос нийслэл, орон нутагт хязгаарлалтын дэглэмд байгаа иргэдийг арванхоёрдугаар сарын 1-10-ны хооронд багтаан нутаг буцаахаар шийдвэрлэсэн.

Энэ дагуу Зорчигч тээврийг зохицуулах түр журам батлаад байна. Журамд зааснаар Улаанбаатар хотоос явах, орон нутгаас Улаанбаатар хот руу ирэх иргэдийг www.119.mn вебсайтаар бүртгэж эхэлсэн.

Харин өчигдрөөс эхэлж иргэд шинжилгээ өгч эхэлсэн. Шинжилгээний хариу сөрөг гарсан тохиолдолд иргэдийн зөөвөрлөх тээврийн хэрэгсэл хангалттай байгаа учир дараах зурагт үзүүлсэн схемийн дагуу халдвар, хамгааллын дэглэмийг сахиж үйлчлүүлэхийг мэргэжлийн байгууллагуудаас сануулж байна.

Улсын Онцгой комиссоос нийслэл, орон нутагт хязгаарлалтын дэглэмд байгаа иргэдийг арванхоёрдугаар сарын 1-10-ны хооронд багтаан нутаг буцаахаар шийдвэрлэсэн.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.