| | USD/MNT 0₮

Ямар шинж тэмдгээр КОРОНАВИРУС илрэх вэ

Коронавирусийн шинж тэмдэг ямар байдаг талаар ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа тодорхой мэдээлэл өглөө.

Тэрбээр "Нийт батлагдсан тохиолдлуудад ямар эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн бэ гэвэл хуурай ханиалгах шинж тэмдэг нийт халдвартай иргэдийн 21 хувьд нь илэрсэн. 

Мөн 9-12 хувьд нусгайрах, хамар битүүрэх, толгой өвдөх, хоолой хөндүүрлэх шинж тэмдэг илэрч байна. 4-7 хувьд нь жихүүдэс хүрэх, хоолонд дургүй болох, үнэрлэх амтлах мэдрэмжээ алдах, 1-2 хувьд нүд улайх, үе мөч өвдөх, хоолой улайх, ядрах шинж тэмдгүүд илэрсэн байна" гэлээ.

Тиймээс иргэн та дээрх шинж тэмдэг илэрч байвал яаралтай эмнэлгийн байгууллагад хандаж шинжилгээ өгөх, мөн өөрийгөө тусгаарлах, элдэв эм тан хэрэглэхгүй байхыг эмнэлгийн байгууллагаас анхааруулж байна. 

Одоогоор эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа иргэдийн хувьд 0-90 хүртэлх насны хүмүүс байна. Дундаж наслалт нь 32-оос дээш насныхан байгаа юм байна. 

Ямар шинж тэмдгээр КОРОНАВИРУС илрэх вэ
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.