| | USD/MNT 0₮

ЭМЯ: УБ-т 2, Сэлэнгэд 5 тохиолдол нэмэгдэж, 6 хүний биеийн байдал МАШ ХҮНД байна

ЭМЯ-наас коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ хийлээ. ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Коронавирусийг шинжлэх лаборториудад нийт 10,308 хүнд шинжилгээ хийхэд 7 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. Тухайлбал, Улаанбаатар хотод каластер голомтын ойрын хавьтлаар тусгаарлагдсан хоёр хүнд халдвар илэрч, нийт тохиолдлын тоо 77 боллоо. Дүүргээр нь хувааж үзвэл:

  • БГД - 21
  • СХД - 10
  • БЗД - 25
  • СБД - 12
  • ХУД - 7 
  • Багануур - 1
  • ЧД - 1 тус тус бүртгэгдлээ.

Мөн Сэлэнгэ аймагт ойрын хавьтлаар мөн тусгаарлагдаж байсан 5 иргэнд коронавирус илэрлээ. Ингээд Монгол Улсад батлагдсан тохиолдол 791 байгаагаас дотоодынх нь 348 байгаа юм. Биеийн байдлын хувьд маш хүнд 6, хүнд 4, хүндэвтэр 76, хөнгөн 342 хүн байна.

ЭМЯ-наас коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ хийлээ. ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Коронавирусийг шинжлэх лаборториудад нийт 10,308 хүнд шинжилгээ хийхэд 7 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. Тухайлбал, Улаанбаатар хотод каластер голомтын ойрын хавьтлаар тусгаарлагдсан хоёр хүнд халдвар илэрч, нийт тохиолдлын тоо 77 боллоо.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.