| | USD/MNT 0₮
“Монгол Бренд Холбоо” ТББ-ын санаачлагаар МҮХАҮТ, Монголын Үндэсний Маркетингийн Холбоо, АНУ-гаас Монгол улсад суугаа ЭСЯ болон Ази-Америкийн Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим хамтран “Америкт Экспортлоё” арга хэмжээг зохион байгуулав.
Ази-Америкийн Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын төлөөлөгч, экспертүүд уг арга хэмжээнд оролцож Монголын аж ахуйн нэгжүүдэд АНУ-ын зах зээлд бараа бүтээгдэхүүнээ экспортлох зөвлөмж, зөвлөгөө болон хөрөнгө оруулалт татахад анхаарах нөхцөлүүд болон хууль эрх зүйн орчны талаар бизнес эрхлэгчид сургалт зохион байгууллаа.
Тус арга хэмжээнд Монголын 30 гаруй компанийн төлөөлөл оролцож 10 хүртэлх экспортын чадамжтай аж ахуйн нэгжүүд АНУ руу бараа бүтээгдэхүүнээ экспортлох боломжийг бий болгож байна.
Хоёр улсын худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, АНУ-ын худалдааг дэмжих байгууллагуудтай хамтран бизнес уулзалт, үзэсгэлэнгийн арга хэмжээг зохион байгуулах, хоёр улсын бизнес эрхлэгчдийг холбох, Монголын бараа бүтээгдэхүүнийг Америкийн зах зээлд экспортлоход тусламж дэмжлэг үзүүлэхэд анхаарч ажиллана хэмээн МҮХАҮТ-ын Ерөнхий Нарийн Бичгийн Дарга Б.Саруул тус арга хэмжээний үеэр онцоллоо.