| | USD/MNT 0₮

Уурхайн ажилчид шинжилгээ өгсний дараа сэлгэлт хийнэ

УОК-ийн шийдвэрээр уул уурхайн салбарт ажиллаж байгаа ажилчдын ээлжийг 21 хоног болгож, тухайн аж ахуйн нэгжүүдийнх нь саналд үндэслэн ээлж солих хуваарь гаргажээ.

Уурхайчид тусгайлсан цэгүүдэд шинжилгээ өгсний дараа ээлжээ солилцох юм. Одоогоор уул уурхайн 4200 гаруй хүн ээлж солих шаардлага үүсчээ. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас ажлын хэсэг байгуулан, шинжилгээнд хамруулах аж ахуйн нэгж тус бүрийг хуваарилах аж. 

Одоо ээлжээсээ буух иргэд хамгийн багадаа 21, дээд тал нь 35 хоноод ирж байгаа. Тиймээс уул уурхайн компаниудын ээлж солигдохтой холбоотой тусгайлсан цэг нээж, ажиллуулна гэлээ. 

УОК-ийн шийдвэрээр уул уурхайн салбарт ажиллаж байгаа ажилчдын ээлжийг 21 хоног болгож, тухайн аж ахуйн нэгжүүдийнх нь саналд үндэслэн ээлж солих хуваарь гаргажээ.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.