| | USD/MNT 0₮

Гадаадад гацсан иргэдийг ирэх сарын 11 хүртэл татаж авахгүй

Монгол Улс дотоодод халдвар бүртгэгдсэнтэй холбоотойгоор тусгай үүргийн нислэг үйлдээгүй байгаа. Тэгвэл сунгасан хөл хориог дуустал гадаадад байгаа иргэдийг татаж авахгүй гэдгийг Шадар сайд Я.Содбаатар хэллээ.

Тэрбээр "Гадаад улсад байгаа иргэдийг бүх нийтийн бэлэн байдлын зэргийг сунгасан 10 хоногт татаж авахгүй. Тусгаарлах байруудад ойрын хавьтлын 8 мянга гаруй иргэдийг тусгаарласан учир гаднаас иргэдээ татах асуудлыг түр хойшлуулсан.

Ойрын хавьтлын иргэдийн ажиглалтын 14 хоногийг дуусгаад, байруудаа сулласны дараа нислэг үйлдэх боломжтой аж. Мөн тусгаарлах байруудтай холбоотой асуудлыг цэгцлэнэ.  Цаашид гадаадаас иргэдээ татан авахдаа халдвар хамгааллыг чанд мөрдүүлэх бөгөөд нэг өрөөнд нэг хүн гэсэн зарчмыг баримтална. ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Я.Амаржаргалаар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж, бүх тусгаарлах байранд дахин үнэлгээ хийхээр болсон" гэв. 

даад улсад байгаа иргэдийг бүх нийтийн бэлэн байдлын зэргийг сунгасан 10 хоногт татаж авахгүй. Тусгаарлах байруудад ойрын хавьтлын 8 мянга гаруй иргэдийг тусгаарласан учир гаднаас иргэдээ татах асуудлыг түр хойшлуулсан.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.