| | USD/MNT 0₮

Пиво, вино зарж борлуулах эрхийг нээж өгөв

УОК-ийн шийдвэрээр хэд хэдэн зохицуулалтыг хийж өглөө. Нийслэлд хөл хориог 10 хоног үргэлжлүүлэхээр болсон.  Мөн архи согтууруулах ундаанаас градус багатай согтууруулах ундаа зарж борлуулах Нийслэлийн Засаг даргын шийдвэр гарсан гэх мэдээлэлд Шадар сайд Я.Содбаатар тайлбар хийв.

Тэрбээр "Архи согтууруулах ундаа түүнийг зохицуулах журам аймаг нийслэлийн Засаг даргын эрхэд хамаардаг. Улаанбаатар хотод худалдаа үйлчилгээ эрхлэх нийтлэг журмыг НИТХ баталдаг. Баталсан журмын дагуу түүнийг хэрэгжүүлэх эрх нь нийслэлийн Засаг даргад харьяалагддаг.

Хууль бусаар худалдаа хийх, шагийн архи зарах, стандартын бус үйлдэл ихсэж байгаа учраас градус багатай согтууруулах ундааны худалдааг нээвэл яасан юм бэ гэсэн зүйл яригдсан. Дахиад архины хордлого гарах вий гэсэн үүднээс бид хандаж байна. Пиво, вино хоёр шүү дээ" гэлээ. 

Тэгэхээр согтууруулах ундаа худалдан борлуулахыг хориглосон шийдвэрээ зөөлрүүлж 17-оос доош градустай согтууруулах ундааг худалдан борлуулахыг зөвшөөрсөн шийдвэр гарсан гэсэн үг юм. 

Пиво, вино зарах борлуулах эрхийг Засгийн газрын шийдвэрээр нээж өгөв
Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.