| | USD/MNT 0₮

Амьсгалын аппарат хүрэлцээтэй ч ажиллах боловсон хүчин дутагдалтай хүндрэлтэй байна гэв

Манай улсад халдварын нөхцөл байдал хүндэрлээ гэхэд ХӨСҮТ болон бусад эмнэлгүүдэд амьсгалын аппарат хэр хүрэлцээтэй байгаа талаар өчигдрийн УОК-ийн хуралдаан дээр ЭМ-ийн сайд Т.Мөнхсайхан мэдээлэл өглөө.

Тэрбээр "ХӨСҮТ-д амьсгалын аппарат 23, Цэргийн төв эмнэлэгт 12, Яармагийн шинэ эмнэлэгт 50 аппарат суурилуулсан. Аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлгүүдэд аппарат нэмж суурилуулсан. Нийтдээ 180 орчим аппарат байгаа. Өнгөрсөн наймдугаар сард аппаратны захиалга хийсэн. Дэлхий даяар халдвар өндөр байгаа тул аппаратны хүрэлцээ дутагдалтай байсан.

Одоо захиалсан эхний ээлжийн 400 аппарат энэ арванхоёрдугаар сард орж ирнэ. Бидний тооцооллоор бодоход аппаратны хүрэлцээ хангалттай. Харин түүнийг ажиллуулах боловсон хүчнийг сургаж бэлтгэхэд хүндрэл бэрхшээл тулгарч байна" гэлээ. 

Амьсгалын аппарат хүрэлцээтэй ч ажиллах боловсон хүчин дутагдалтай байна гэв
Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.