| | USD/MNT 0₮

Нийслэлд -15 хэм хүйтэн байна

Улаанбаатарт өдөртөө үүл багасна, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Өдөртөө 14-16 градус хүйтэн байна.

Нутгийн баруун хагаст үүлшинэ. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зарим газраар цас, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр ялимгүй цас орно. Ихэнх нутгаар салхи баруун хойноос секундэд 5-10 метр.

Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор  өдөртөө 19-24 градус, Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр өдөртөө 16-21 градус, Их нууруудын хотгор, Онон, Улз голын сав газар, Дорнодын тал нутаг болон говийн бүс нутгийн өмнөд хэсгийн цас багатай газраар өдөртөө 7-12 градус, бусад нутгаар өдөртөө 12-17 градус хүйтэн байна.

МАЛЧ­ИД, ИРГЭД, ТЭЭВЭРЧДЭД ЗОРИУЛСАН МЭДЭЭ:

Өнөө маргаашдаа баруун аймгуудын нутгаар, 12 дугаар сарын 1-нд нутгийн зарим газраар цас орж, ихэнх нутгаар хүйтэн байна.

Улаанбаатарт өдөртөө үүл багасна, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Өдөртөө 14-16 градус хүйтэн байна.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.