ТАНИЛЦ: Үйл ажиллагаа нь хэвийн явагдах 18 ААН, байгууллага
Засгийн газар ээлжит бусаар хуралдаж, Улаанбаатар, Архангай, Сэлэнгэ аймагт хатуу хөл хориог дахин 10 хоног буюу 2020 оны арванхоёрдугаар сарын 01-нээс 11-ний 06.00 цаг хүртэл сунгах шийдвэр гаргасан. Ингэхдээ хөл хорионы хязгаарлалт үйлчлэхгүй 13 чиглэлийн аж ахуйн нэгж, байгууллагуудын жагсаалтыг шинэчилж, 18 болгосон байна. Үүнд:
- Эрчим хүч
- Хүнсний үйлдвэр, худалдаа, тээвэр
- Газрын тосны нийлүүлэлт, тээвэр, худалдаа
- Хот суурин газрын усан хангамж ариутгал
- Эрүүл мэнд, эм, эмнэлэгийн хэрэгсэл худалдаа
- Банк, санхүү, хөрөнгийн бирж
- Хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо
- Улсын онц чухал обьект
- Малын өвс тэжээл бэлтгэл, худалдаа
- Гоо сайхан үйлдвэрлэл
- Арьс шир, ноос ноолуур боловсруулах үйлдвэр
- Хэвлэх үйлдвэр, сав баглаа боодлын үйлдвэр
- Модон үйлдвэрлэл, барилгын материалын нийлүүлэлт
- Бараа материалын цахим хүргэлт
- Нутгийн удирдлага, төрийн захиргаа хэсэгчилсэн байдлаар
- Тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагууд
- Шүүх, өмгөөлөл, нотариат
- Оршуулга
Засгийн газар ээлжит бусаар хуралдаж, Улаанбаатар, Архангай, Сэлэнгэ аймагт хатуу хөл хориог дахин 10 хоног буюу 2020 оны арванхоёрдугаар сарын 01-нээс 11-ний 06.00 цаг хүртэл сунгах шийдвэр гаргасан. Ингэхдээ хөл хорионы хязгаарлалт үйлчлэхгүй 13 чиглэлийн аж ахуйн нэгж, байгууллагуудын жагсаалтыг шинэчилж, 18 болгосон байна.