| | USD/MNT 0₮
Засгийн газрын өнөөдрийн ээлжит бус хуралдаанаар Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдалд бүх нийтээр шилжсэн хугацааг хэсэгчилэн 10 хоногоор сунгах УОК-ын саналыг дэмжиж, энэ талаарх тогтоол баталлаа.
Тодруулбал, коронавирусийн халдвар голомтлон тархаж буй Улаанбаатар, Архангай, Сэлэнгэ аймагт хөл хорионы хугацааг 2020 оны арванхоёрдугаар сарын 01-нээс 11-ний өдрийн 06.00 хүртэл 10 хоног үргэлжүүлэхээр болжээ. Харин дээр зааснаас бусад аймгийн бүх нийтийн бэлэн байдлын зэргийг 12 дугаар сарын 01-ны өдрийн 06.00 цагаас бууруулж өндөржүүлсэн бэлэн байдлын горимд шилжүүлэхээр болжээ. Ингэснээр тус бүс нутгийн иргэн, аж ахуйн нэгжүүд хэвийн үйл ажиллагаагаа явуулах боломжтой аж.
Гэхдээ олон нийтийг хамарсан жагсаал, цуглаан, үзвэр, үйлчилгээ, тоглоомын газруудын үйл ажиллагааг хориглох юм.