| | USD/MNT 0₮

Дархан-Уул аймагт халдварын батлагдсан тохиолдол 35 болжээ

Дархан-Уул аймгийн Онцгой комиссоос өгсөн мэдээллээр тус аймагт халдварын батлагдсан тохиолдол нийт 35 болжээ. Өчигдөр 11.00 цагийн байдлаар нийт 11 тохиолдол нэмэгдэж 33 болсон бол оройны байдлаар хоёр тохиолдол нэмэгдэж 35 болжээ. 

Энэ тухай Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал"Сүүлийн гурав хоногийн хугацаанд "Нэг өрх-Нэг иргэн" шинжилгээ өрнүүлж байгаа. Энэ шинжилгээний хүрээнд дөрвөн иргэнээс коронавирусийн халдвар илэрлээ.

Улмаар тэр дөрвөн тохиолдлын ойрын хавьтлын долоон хүнээс халдвар илэрсэн. Мөн өмнөх 20 тохиолдлын ойрын хавьтал дөрвөн хүнээс халдвар илэрсэн. Ингэснээр "Нэг өрх-Нэг иргэн" шинжилгээгээр батлагдсан иргэд, тэдний ойрын хавьтлууд болон тусгаарлалтад байгаа хүмүүсийн ойрын хавьтлууд зэрэг 15 тохиолдол сүүлийн хоёрт илэрлээ гэсэн үг.  Батлагдсан 35 тохиолдлыг өрхөөр нь авч үзвэл 18 өрхийн иргэд байна" гэлээ. 

 

Дархан-Уул аймгийн Онцгой комиссоос өгсөн мэдээллээр тус аймагт халдварын батлагдсан тохиолдол нийт 35 болжээ. Өчигдөр 11.00 цагийн байдлаар нийт 11 тохиолдол нэмэгдэж 33 болсон бол оройны байдлаар хоёр тохиолдол нэмэгдэж 35 болжээ.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.