| | USD/MNT 0₮

Рапид мед эмнэлгийн бариа засалчаас халдвар илэрчээ

ХӨСҮТ-ийн Тандалт судлалын албаны дарга А.Амбасэлмаа өчигдөр "Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, "Аманхуур" хорооллын ард байрлах, “Рапид мед” эмнэлэгт арваннэгдүгээр сарын 1-ний өдрөөс хойш бариа засал хийлгэсэн, үйлчлүүлсэн иргэд шинжилгээнд хамрагдах хэрэгтэй байна” гэсэн юм.

Тодруулбал, тус эмнэлгээс коронавирусийн халдвар илэрсэн бөгөөд бариа засалч нь дуудлагаар гэрээр бариа засал хийгээд явсан байгаа юм. Мөн тус эмнэлгийн асрагчаас халдвар илэрсэн гэх мэдээлэл бий. Тэрбээр халдвартай айлд очсон байсан гэх мэдээлэл байгаа юм.

Тиймээс энэ сарын 01-нээс хойш тус эмнэлгээр үйлчлүүлсэн иргэд байвал эмнэлгийн байгууллагад хандах, сайн дурын шинжилгээ өгөхийг уриалсан юм. Учир нь коронавирусийн халдвар агаар дуслын замаар халдварладаг юм.

Мөн энэ халдвараар нэг орцны хоёр айл, нэг айлын 4-5 хүн өвчилсэн гэх мэт мэдээллүүдийг ХӨСҮТ-ээс өгсөн байна. 

Рапид мед эмнэлгийн бариа засалчаас халдвар илэрчээ
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.