| | USD/MNT 0₮

Д.Нарангэрэл:Коронавирус битүү, вакум орчинд илүү үржих чадвартай, мөн хүйтэнд тэсвэртэй

Дэлхий нийтийг нөмрөөд байгаа коронавирусийг тэсгим хүйтэнд тэсвэргүй устадаг гэсэн мэдээлэл олон нийтийн дунд тархаад байгаа билээ.

Тэгвэл энэ мэдээлэлд ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл өнөөдөр тайлбар хийлээ. 

Тэрбээр “Иргэдийн дунд коронавирус агаарт дэгдэж байна, хүйтний улиралд тэсвэртэй гэсэн ойлголтууд түгээд байна.

Бид өмнөх мэдээллээр хэлснээр коронавирус гадаа агаарт эргэлтэд ороод байхгүй.  Харин битүү, вакум орчинд илүү үржих чадвартай. Мөн хүйтэнд тэсвэртэй. БНХАУ-ын хөлдөөсөн бүтээгдэхүүн, сав баглаад нь коронавирус илэрч байна.

Мөн БНСУ-д гаднаас ирсэн бараа хадгалдаг хүйтэн агуулахад илэрсэн. Дэлхийн эрдэмтэд ч хүйтний улиралд томуутай коронавирус хавсрах магадлалтай гэж анхааруулж байсан. Тиймээс коронавирусийг хүйтний улиралд тэсвэргүй гэж ойлгож болохгүй. Энэ бол худлаа мэдээлэл” гэлээ. 

Д.Нарангэрэл:Коронавирус битүү, вакум орчинд илүү үржих чадвартай, мөн хүйтэнд тэсвэртэй
Нийгэм

Сэтгэгдэл (7)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.