| | USD/MNT 0₮

Хэсгийн ахлагч нар хүнсний талон тусламжийг өөрсөддөө болон ах дүү нартаа тарааж байсан нь илчлэгджээ

Хатуу хөл хорио тогтоосон энэ үед олон айл өрхийн амь амьдрал зогсонги байдалд орж, идэх хоол хүнсгүй хэцүүдэж байна. Ялангуяа захын гэр хороололд эмзэг бүлгийнхэн буюу орлогогүй, нэн ядуу гэх  10 мянган айл өрх байгаа талаар судалгааг гаргасан байгаа юм. Ийм ядуу айл өрхөд хорооноос сард хүнсний талон тарааж өгдөг. 

Гэвч энэ тусламж дэмжлэг, хүнсний талон жинхэнэ цаад эзэддээ хүрдэггүй талаар олон нийт шүүмжлээд байдаг. Учир нь хорооны байцаагч болон хэсгийн ахлагч нар өөрсөддөө болон танил тал ах дүү нартаа тараагаад өгчихдөг гэсэн шүүмжлэл бий. Тэгвэл БЗД-ийн Хороодын найман Хэсгийн ахлагч хүнсний талон, тусламжийг өөрсөддөө, ах дүүстээ тарааж байсан нь шалгалтын үеэр илчлэгджээ. 

 

БЗД-ийн Хороодын найман Хэсгийн ахлагч хүнсний талон, тусламжийг өөрсөддөө, ах дүүстээ тарааж байсан нь шалгалтын үеэр илчлэгджээ.
Нийгэм

Сэтгэгдэл (15)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.