| | USD/MNT 0₮

Ц.Даваасүрэн:Өдөр тутмын орлогоороо амьдардаг иргэдэд хөл хорио маш хүнд тусаж байна

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн энэ хөл хорио өдөр тутмын орлогоороо амьдардаг иргэдэд маш хүнд тусаж байгаа талаар ярьж байна.

Тэрбээр "Өчигдөр ковидын асуудлаар Түр хороо хуралдаад их хурлаас асуудлыг шийдээд явчих юм байна.

Өдөр тутмын орлогоороо амьдардаг, жижиг дунд үйлдвэрлэлийн үйлчилгээ эрхэлдэг иргэд их хүнд байна. Ковидын нөхцөл байдал хүндэрч цаашдаа энэ байдал үргэлжвэл энэ хүмүүс хэцүүдэнэ. Тэгэхээр ийм албадлага авч байгаа энэ үед нөхөн олговор, амьжиргааг нь таслахгүй байх арга хэмжээ авах нь чухал байна. 

Бид 10 сар энэ өвчинтэй ноцолдлоо. 600-700 хүн өвчилж, амьсгалын аппаратанд орсон хүн алга. Хүн ам ихтэй улс орнууд өвчлөл амархан хөгшид ихтэй улс орон нэрвэгдээд байна. 

Гэтэл манайх шиг байнга томууд нэрвэгдэж байдаг архаг хууч өвчтэй хүмүүсээ анхаарч хамгаалж, бусдынх нь ажил төрөл үйл ажиллагаа бизнесийг нь хэвийн явуулахгүй бол энэ үед зогссон бизнесийн өртгийг төр дийлэхгүй шүү" гэлээ. 

 

Ц.Даваасүрэн:Өдөр тутмын орлогоороо амьдардаг иргэдэд хөл хорио маш хүнд тусаж байна
Улс төр

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.