| | USD/MNT 0₮
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар гаалийн нэмэгдсэн өртгийн албан татвараас будаа, тос, малын тэжээл, өвсийг чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Энэ үер УИХ-ын гишүүн Б.Саранчимэг "Коронавирусийн эсрэг вакцин оруулж ирэх нь гаалийн татвараас чөлөөлөгдөхүү" гэсэн асуултад Сангийн сайд Ч.Хүрэлбаатар "Коронавирусийн эсрэг вакциныг татвараас чөлөөлнө. Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 09-нд УИХ-аас энэ тухай хэлэлцээд холбогдох хуулийг баталсан.
Энэ хууль ирэх оны арванхоёрдугаар сарын 31-нийг дуустал хэрэгжинэ" гэжээ.
Ч.Хүрэлбаатар:Коронавирусийн эсрэг вакциныг татвараас чөлөөлнө