| | USD/MNT 0₮

Бусан хотын эрүүл мэндийн аялал жуулчлалын цахим уулзалт болно

БНСУ-ын Бусан хотын эрүүл мэндийн аялал жуулчлалын цахим уулзалтыг энэ сарын 30-нд манай улсад зохион байгуулах гэж байна. Уг уулзалтад БНСУ-ын 10 орчим эмнэлэг оролцож өөр өөрсдийн үйл ажиллагаа танилцуулж, монголчуудтай хамтран ажиллах боломж, нөхцөлийн талаар ярилцах юм.

Тухайлбал, Гушин их сургуулийн эмнэлэг, Лайн ап шүдний эмнэлэг, BGN нүдний эмнэлэг, Бусан их суругулийн эмнэлэг, She’s гоо сайхны мэс заслын эмнэлэг, Инжэ их сургуулийн Хэүндэ эмнэлэг, Good Gangan эмнэлэгүүд цахим уулзалтад оролцох юм байна.

Иргэд та бүхэн тухайн цахим уулзалтыг Livetvmn, TV9 Mongolia цахим хуудас болон бусад мэдээллийн сайт, цахим хуудсуудаар хүлээн авах боломжтой. Өөрт хэрэгтэй эмнэлгийн мэдээлэл, танилцуулгыг үзэх, сонсох боломжтой юм. Цахим уулзалт 11-р сарын 30-нд өглөөний 09:00 цагаас 12:00 цагийн хооронд болох юм.

БНСУ-ын Бусан хотын эрүүл мэндийн аялал жуулчлалын цахим уулзалтыг энэ сарын 30-нд манай улсад зохион байгуулах гэж байна. Уг уулзалтад БНСУ-ын 10 орчим эмнэлэг оролцож өөр өөрсдийн үйл ажиллагаа танилцуулж, монголчуудтай хамтран ажиллах боломж, нөхцөлийн талаар ярилцах юм.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.